m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 02:20
183
Идэрчүүдийн төвийн бүсийн волейболын тэмцээн боллоо

Идэрчүүдийн аварга шалгаруулах төвийн бүсийн волейболын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь аймгийн баг тамирчид гурван өдрийн турш хурд хүчээ сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, аймгийн НАМЗХ, аймгийн волейболын холбоо, спортын бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийг багийн дүнгээр Рэнцэндорж дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг тамирчид тэргүүлж, О.Наранбаатар, Мөнхбаяр, Баярсайхан дагалжуулагчтай Сэлэнгэ, Дундговь аймгийн баг тамирчид удааллаа. Эмэгтэйчүүдийг О.Наранбаатар, Мөнхбаяр, Баярсайхан дагалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид тэргүүлж, Дуламсүрэн, Дамдинсүрэн дасгалжуулагчтай Төв, Гаамаа, Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тамирчид удааллаа.

Тэмцээний “Шилдэг холбогч”-оор Сэлэнгэ аймгийн Б.Номин-Эрдэнэ, Өсөхбаяр, “Шилдэг довтлогч”-оор Дунговь аймгийн Пунсалдулам, Өмнөговь аймгийн Доржнамжаа, “Шилдэг давуулагч”-аар Сэлэнгэ аймгийн Сувд, Дундговь аймгийн Балжинсүрэн, “Шилдэг чөлөөт хамгаалагч”-аар Сэлэнгэ аймгийн Батцэцэг, Сэлэнгэ аймгийн Батбаяр, “Шилдэг тэгш тоглогч”-оор Сэлэнгэ аймгийн Бадамцэцэг, Сэлэнгэ аймгийн Болдбаяр нар шалгарлаа. Мөн Сэлэнгэ аймгийн охидын баг тэргүүлж, хөвгүүдийн баг хоёрдугаар байр эзэлжээ.