m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 04:15
604
"Драгон терминал" нээлтээ хийлээ

Нийслэл хотод анхны олон улсын зорчигч тээврийн үйлчигээний Драгон терминал төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төв 12800 мкв талбай бүхий найман давхар худалдааны үйлчилгээний газар юм. 20 тэрбум төгрөгийн төсвөөр боссон бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг Засгийн газрын хөнгөлттэй зээл, үлдсэн төсвийг арилжааны банкны зээлээр  бүрдүүлжээ. Драгон терминал олон улсын зорчигч тээврийн төвтэй болсноор шинээр 300 гаруй ажлын байрыг бий болгожээ. 

Драгон терминал олон улсын зорчигч тээврийн төвтэй болсноор шинээр 300 гаруй ажлын байрыг бий болгожээ. 

Тус төвийн нээлтэд Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон Дүүргийн ИТХ-ын удирдлагууд бусад албаны төлөөлөл оролцлоо.

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү

Манай улсад зайлшгүй шаардлагатай байгаа зүйлүүдийн нэг бол зорчигч тээврийн терминал төв. Төр хувийн хэвшил хоёр хамтарч хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт. Иргэдэд тээврийн үйлчилгээ ойртуулж чадсан томоохон алхам болж чадсан гэж бодож байна. Өнөөдрийн хувьд баруун талд авто тээврийн томоохон терминал баригдлаа. Цаашдаа хотын зүүн талд зорчигч тээврийн терминалыг барих төлөвлөгөөтэй байгаа. 

 

 

Цаашдаа хотын зүүн талд зорчигч тээврийн терминалыг барих төлөвлөгөөтэй байгаа. 

"Драгон Холдинг" компанийн ерөнхий захирал С.Баярт

Драгон терминал олон улсын зорчигч тээврийн төвийн давуу тал нь зорчигчдод бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадсанд оршиж байгаа. 2000 онд Нийслэлийн Засаг даргын шийдвэр, Зам тээврийн сайдын тушаалаар хотын төвийн замын ачааллыг бууруулах зорилгоор энэ газарт шилжиж ирж байсан түүхтэй. Энэ хугацаанд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Төр болон хувийн хэвшил хамтран хамгийн анхны томоохон бүтээн байгуулалтыг хийлээ. 

 

Төр болон хувийн хэвшил хамтран хамгийн анхны томоохон бүтээн байгуулалтыг хийлээ.