m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 04:28
115
Гал түймрийн тохиолдол өмнөх оныхоос 28 хувиар өсжээ

2015 он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 31 суманд 48 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 28 хувиар өссөн байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 176 мянган га талбай шатаж, нэг хүн нас барж, найман хүн бэртэн, айлын хоёр гэр, хашаа шатсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 176 мянган га талбай шатаж, нэг хүн нас барж, найман хүн бэртэн, айлын хоёр гэр, хашаа шатсан байна.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Онцгой комиссын 01, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд  төрийн болон төрийн  бус байгууллага, ойн анги, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалтыг зохион байгуулах,  хавар, намрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн сангийн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагаанд байгаль хамгаалагч, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллах, ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулахыг үүрэг болгон ажиллаж байна.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт, хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн давтамж, эрсдэл өндөртэй Хөвсгөл, Завхан, Увс, Булган, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэгийг ажиллуулж байна.

Хөдөө орон нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэгийг ажиллуулж байна.

Иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах арга ажиллагаанд  дадлагажуулах сургалт, сурталчилгааг зохион явуулах,  хавар, намрын  хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, зугаалах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг 2015 оны гуравдугаар сарын 20-ноос зургадугаар  сарын 10 ны хооронд хориглоод байна.

Иргэд, хуурайшилтын улиралд үнс нурмаа ил задгай асгахгүй байх, тамхи, шүдэнзний галын сайтар унтрааж гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.