m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 04:41
105
Дорнод аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга чөлөөлөгдлөө

Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн сайдын тушаалаар ажлаа өгчээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр тус хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа Т.Сүмбэрийг тавьсан байна.Хөдөлмөрийн яамнаас Сонгон шалгаруулалтанд ороогүй байсан аймаг болон дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг сольж үүрэг гүйцэтгэгчдийг хэлтсүүдээс нь тавьж байгаа бөгөөд тун удахгүй сонгон шалгаруулалт зарлаж Хөдөлмөрийн хэлтсийн дарга удирдлагуудыг жинхлэх юм. эх сурвалж dornod medee.mn