m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 04:53
108
“Цемент шохой”ХК хоёр асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

УИХ, Засгийн Газрын гишүүд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хот дахь Цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 1500 орчим ажилчидтай тус үйлдвэр хуурай технологийн шинэ үйлдвэрийг 2014 оны 05-р сарын 14-нд ашиглалтанд оруулсан. 2014 онд 350.0 мянган тонн цемент үйлдвэрлэжээ. Дэвшилтэт хуурай технологийн шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор цементийн нэгжийн өртөг 36,4 хувь буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хөтөлийн “Цемент шохой”ХК 4,6 сая тонн цемент үйлдвэрлэж барилгын салбар үүний дотор тусгай зориулалтын өндөр ангиллын цементийг төмөр бетон дэрний үйлдвэрт нийлүүлсэн байна. Мөн 1,2 тонн шохой үйлдвэрлэж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи, өнгөт металийн баяжуулалт, барилгын материалын үйлдвэрлэлд нийлүүлжээ. 1,6 сая Гкал дулаан үйдвэрлэж Сайхан сумын төр төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгж, оршин суугчдыг дулааны эрчим хүчээр ханган ажилласан байна. Дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ үүнээс багагүй алдагдал хүлээж, бусад үйлдвэрлэлийнхээ ашгаас санхүүжүүлж ажилласан тухайгаа “Цемент шохой”ХК-ий захирал танилцуулсан. Тиймээс:-Эдийн засгийн хүнд үеийг ажлын байрыг тогтвортой хадгалан, үйл ажиллагааг зогсоохгүйгээр даван туулахын тулд оргил ачааллын бус үед илүүдсэн цахилгаан эрчим хүчийг ОХУ-д экспортолж буй үнээр үндэсний томоохон үйлдвэрүүдэд нийлүүлэх, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аар дамжуулахгүйгээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-аас шууд худалдан авах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.