m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 07:06
51
Махны үнэ өсжээ

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр өнгөрсөн сарын IV долоо хоногт хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 6.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 7335 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7865 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн бөгөөд “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байсан аж. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.6 хувиар буюу 705 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 245 төгрөгөөр тус тус өсжээ. Мөн хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалагдаж байсан байна.

Махны үнэ өсжээ

Түүнчлэн өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9 хувь, I зэргийн задгай гурилын үнэ 0.5 хувь, II зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад бүх гурилын үнэ өөрчлөлтгүй гарчээ.