m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 07:13
60
Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаа болов

Монголбанкаар дамжуулан арилжигдаж буй Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 20.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн байна. Үүнээс нийт 41.0 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, 20.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 15.185 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан гэдгээ мэдэгджээ.

Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаа болов

Мөн өдөр Монголбанк нэг долоо хоногтой 69.4 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ. Ингэснээр энэ сарын 01-ний байдлаар нэг долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 370.6 тэрбум төгрөг болж байгаа аж.