m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 07:28
92
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган болно

Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, МҮХАҮТ хамтран Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар цогц мэдээлэл авах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцүүлэн тодорхой шийдэлд хүрэхэд оршиж байгаа бөгөөд энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдах аж.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган болно

Тус чуулганд төрийн холбогдох яам байгууллагууд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дэмжих чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажилладаг байгууллагууд оролцох юм байна.