m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 07:50
99
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ буурав

Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ энэ оны эхний хоёр сарын байдлаар унци тутамдаа 1213.2 ам.долларт хүрсэн талаар Монголбанк мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар, өмнөх сараас 5.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Тухайлбал, А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ тайлант сарын байдлаар 5924.0 ам.доллар, 64.0 ам.долларт хүрч өнгөрсөн сарын мөн үеэс зэс 6.9 хувиар өссөн бол төмрийн хүдрийн үнэ ижил түвшинд хадгалагджээ. Харин өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал зэс 16.3 хувиар, төмрийн хүдэр 45.8 хувиар тус тус буурчээ.

Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ буурав

Түүнчлэн нийт импортын 34 хувийг хэрэглээний бүтээгдэхүүн, 28 хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, 23 хувийг нефтийн бүтээгдэхүүн тус тус бүрдүүлж байгаа бол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар буурч, хэрэглээний бүтээгдэхүүний хувийн жин 3.0 хувиар өссөн байна.