m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 08:03
99
Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгсөн хэрэглэгчдийн үнэлгээг гаргав

Аймгийн Засаг даргын өнгөрсөн оны А/595 дугаар захирамжаар “Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг батлуулсантай холбогдуулан төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарласан байна. Тус сонгон шалгаруулалтад “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн”, “Усалгаат газар тариалан эрхлэгчдийн холбоо”, “Ховд Бат-Итгэл” ТББ-ууд оролцсон бөгөөд “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ шалгарч аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан “Төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжид өгсөн хэрэглэгчдийн үнэлгээ”-г гүйцэтгэсэн гэж холбогдох албанаас мэдээлжээ.

Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгсөн хэрэглэгчдийн үнэлгээг гаргав

Үүнд, тус үнэлгээний дүн өмнөх оноос 6.53 хувиар өссөн дүнтэй гарч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон холбогдох албан тушаалтан, ТББ-ын төлөөллийг оролцуулан өнгөрсөн сарын 31-ний өдөр Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгаас хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн дүнд үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын ажил, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөг гаргаад байгаа аж.