m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 08:11
127
Төсөл бичих нэрээр иргэдийг залилжээ

Иргэн О-нь Багануур дүүрэгт "Гүн галуутын Оюун*Эрдэнэ" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оын тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "Анхны алхам", долдугаар сарын 1-ээс "Хамтдаа хөгжье" гэсэн төсөл хэрэгжүүлжээ. 

Төслүүд "амжилттай" болж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 38-р байранд "Өү Си Эй Ти" ХХК-ийг үүсгэн байгуулж, 2014 оны зургадугаар сараас эхлэн иргэдийг орлоготой хуримтлалтай болгох нэрийдлээр "Мөнгөн бороо" төсөл, иргэдийг орон сууцтай болгох зорилгоор "Мөнгөн харш" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, сүлжээний маркетинг явуулж, давхардсан тоогоор 2284 иргэнээс, 350.0-1000000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Иймээс иргэд та бүхэн дээрх аргаар сүлжээний бизнес явуулах нь хуулиараа хориотой байдаг тул иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, дээрх аргаар сүлжээний бизнес явуулах нь хуулиараа хориотой байдаг тул иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх, гишүүнчлэлээр элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 20-нйи өдрийг хүртэл "Гүн Галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-аас хэрэгжүүлсэн дээрх төслүүдэд элсэж хохирсон иргэдийг бүртгэж хохирогчоор тооцож байцаах ажиллагаа явагдаж байгаа тул та бүхэн Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Ууганбаяртай 88028884 утсаар холбогдоорой.