m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 12:25
128
Д.Энх-Амгалан: Хөдөө орон нутагт ажиллах хүсэлтэй залуучууд их байна

Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Д.Энх-Амгалангаас сумын бүтээн байгуулалт болоод хөгжлийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн онд Завхан аймгийн Улиастай хот улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн бэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн тусламжтайгаар нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хотын өнгө үзэмжийг сайжруулах олон сайхан барилга байгууламжууд баригдаж байна. Тухайлбал, Завхан аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс шинэ тохилог байртай болж, Төрийн банкны шилэн барилга ашиглалтад орлоо. Мөн хэд хэдэн сургуулийн өргөтгөлийн барилгууд ашиглалтад орохоор бэлэн болсон.

-Тэгвэл ирээдүйд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Их олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Жишээлбэл, сумынхаа зургаан багийн 130 гаруй цэгт хяналтын камер болон хөдөлгөөний эрсдэл бүхий замын хэсгүүдэд гэрлэн дохио байрлуулахаар зураг төслөө гаргаад явж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр эзэнгүй хог хаягдал хаядаг хүмүүсийг олж илрүүлэх, тэдгээрт хариуцлага тооцох боломжтой болох юм. Жил бүр орон нутгийн хөгжлийн сангаас төсөв гаргаж жалганы хогийг цэвэрлэдэг байсан бөгөөд холбогдох эздийг ч олж илрүүлж чаддаггүй байсан. Тиймээс хяналтын камер суулгуулж өгснөөр энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

-Бас худалдааны төвийн асуудлыг шийдсэн гэсэн?

-Улиастай захын орчимд бизнес эрхлэгчид маань маш муу байшинд эсвэл гадаа ил үйл ажиллагаагаа явуулж байсан. Жишээлбэл, хоолны газар гэхэд голоос усаа аваад, муу усаа ил задгай асгаж, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, түлээ мод галладаг байсан бол хотоос ерөнхий зураг, төлөвлөлтийг нь гаргаад, Сум хөгжлийн сангаас тус бүр 10 сая төгрөгийн зээл олгосон. Харин үлдэгдэл хөрөнгийг нь иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргасан. Ингээд төрөөс ямар нэгэн хүч гаргалгүйгээр 100 хувь иргэдийн оролцоотойгоор хийгдсэн.

20 гаруй метр квадрат талбайд үйл ажиллагаа эрхэлж байсан хүмүүс өнөөдөр 60 метр квадрат бүхий хоёр давхар, тохилог, дулааны шугам сүлжээнд холбогдсон ажлын байртай болж чадсан юм. Үүнд, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг давхарт нь торго, даавуу зарж байхад хоёр давхарт нь оёдол, эсгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх жишээтэй.

-Аймгийн хүн амын өсөлтийн хувьд ямар түвшинд байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөн тогтворжиж байгаа бөгөөд Улиастай хотын хүн ам сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Энэ нь залуучууд маань хөдөө орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах хүсэл сонирхол бий болж байгаатай холбоотой байх. Түүнчлэн аймгийн хэмжээнд орон сууцны хангамж сайжирч байна. Сүүлийн хоёр жилийн дотор 280 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон