m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 23:27
120
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгслөө

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Мисао Окава саяхан 117 насныхаа ойг тэмдэглэж байсан бөгөөд Осака дахь өндөр настны асрамжийн газар амьдарч байгаад өчигдөр таалал төсжээ. Мисао 1898 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Японы Осака хотод төрсөн аж. Түүний эцэг эх Японы үндэсний хувцас кимоно худалдаалдаг байсан гэнэ. Нөхөртэйгээ 1919 онд гэрлэж нэг хүү, хоёр охинтой болсон ажээ. Одоо түүний хүү 94 настай, нэг охин нь 92 настай Японы нэгэн тосгонд амьдарч байна.