m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 00:48
78
Бага оврын тракторуудыг хүлээлгэн өглөө

Дотоодын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, механикжуулах ажлыг дэмжихээр Мал хамгаалах сангийн санхүүжилтээр ҮХАА-н яамны Тариаланг дэмжих сангаас нэг бүр нь 2,2 сая төгрөгний үнэ бүхий  төмс тариалах иж бүрдэл багаж, 1,6 сая төгрөгний үнэ бүхий хүнсний ногоо тариалах иж  бүрдэл тус бүр 10 ширхэг нийт 20 ширхэг иж бүрдэл механик багажийг тариалангийн үйлдвэр эрхлэгчдэд хүлээлгэн өглөө. БНСУ-д үйлдвэрлэсэн хөдөлмөрийн үр бүтээмж өндөр, олон үйлдэлийг дагалдах төхөөрөмжийн тусламжтайгаар хийх боломж бүхий, ажиллагаа хялбар дээрхи тоног төхөөрөмжийг 30 хувийг урьдчилан төлж үлдсэн 70 хувийг ирэх оны 10 сард багтаан төлөхөөр олгож байгаа юм.Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн болон аймгийн ИТХ-н тэргүүлэгч н.Бас-Эрдэнэ, Д.Шинэбаяр, ХААГ-н дарга А.Энхтүвшин  нар Хөдөө аж ахуйн газар дээр тариаланчдад  хүлээлгэн өглөө.  эх сурвалж dornodmedee.mn