m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 00:55
603
Чингэлтэй хайрханыг тахиж байхаар болжээ

Чингэлтэй дүүргийн иргэдээс Чингэлтэй хайрханыг тахих талаар дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгч нарт хандаж байжээ. Энэ хүрээнд улсын тусгай хамгаалтад авсан Чингэлтэй хайрханыг тайх тахилгын тогтоолыг дүүргийн ИТХ-ын ээлжит долдугаар хуралдаанаас баталгаажуулжээ. Уг хайрханд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, иргэдийн амарч, аялах дуртай орчин бүрдүүлэх гэнэ.

Чингэлтэй хайрханыг тайх тахилгын тогтоолыг дүүргийн ИТХ-ын ээлжит долдугаар хуралдаанаас баталгаажуулжээ

Чингэлтэй хайрханыг тахих нь шинэ зүйл биш бөгөөд түүхэн сударт “Чингэлтэй уулыг намрын эхэн сард нэг удаа Их хүрээний Дугарын аймгаас эрхлэн тахидаг байсан” гэжээ.
Чингэлтэй хайрханы шивдаг нь ногоон эрдэнийн биетэй, баруун гартаа ном,  зүүн гартаа цагаан цэцэг барьсан, өвөр дээрээ нялх хүүхэд суулгасан, цагаан морь хөлөглөсөн өвгөн багш, савдаг нь гахай учраас эд баялаг бэлгэддэг , байгаль дэлхий өнгөжин, өвс, ногоо шинээр соёолон ургаж байх учиртай гэх нь бий.