m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 01:07
68
Камчаткад усан онгоц живж, олон хүн амь үрэгдлээ

ОХУ-ын Алс Дорнод буюу Камчаткад загасны тор тавьдаг усан онгоц осолдож  живсний улмаас 63 нь амьд гарч 43 нь амь үрэгджээ.  Тус онгоцон дээр 132 хүн байсан боловч одоогоор 26 хүн нь ор сураггүй болсон байна. Эдгээр иргэдийн 78 нь оросууд,  54 нь Мянмар, Украин, Литва, Вануату зэрэг улсын иргэд байв. Ослын шалтгаан тодорхой болоогүй ба осол болох үед салхины хурд 9м/сек, агаарын хэм 0’С байжээ.