m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 01:44
107
Хүчтэй салхи Германд хохирол учрууллаа

Неклас нэртэй салхи Германы Мекленбур болон Нидерзаксэн, Нордхаин Вестфален мужийг дайран өнгөрчээ. Хүчтэй салхины улмаас орон нутгийн тээвэр зогссон байна. Онцгой байдлын ажилчид, цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн мужид цахилгаан тасарч, галт тэрэгний хөдөлгөөн хаагдан, олон тооны байшин, машин эвдэрчээ. Мөн шуурганы үеэр хэд хэдэн хүн амь насаа алдсан байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар Неклас салхи нь өндөрлөг газар 192 км цагийн хурдтай байсан бол нам доор газар 140 км цагийн хурдтай байжээ.