m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:03
220
Цуврал-40 Гэмтнийг 15 цагийн дотор илрүүлжээ

Хүн амины онц ноцтой хэргийг маш богино хугацаанд илрүүсэн тохиолдол Монголын цагдаад цөөнгүй бий. Тэдний нэг болох хэргийг  цагдаагийн туршлагатай ажилтан Д.Манлайбаатар хэрхэн илрүүлснийг сонирхуулъя.

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх траншейнд нэгэн эмэгтэйн амь насыг хөнөөж, хүчирхийлсэн хэрэг гарсан гэх мэдээлэл 1996 оны долдугаар сарын 14-нд цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг тус дүүргийн мөрдөн байцаагч Д.Манлайбаатар гардан илрүүлэх үүрэг авч  мөрдөн шалгах ажлаа эхлүүлэв.

Цогцсын байдлыг судлаад хэргийг 7-8 цагийн өмнө үйлдсэн болохыг хашир туршлагатай мөрдөгч таамаглажээ.

Юуны өмнө хэргийн газарт очиж нөхцөл байдалтай танилцаж эхлэв. Цогцсын байдлыг судлаад хэргийг 7-8 цагийн өмнө үйлдсэн болохыг хашир туршлагатай мөрдөгч таамаглажээ. Хохирогч энэ эмэгтэй хэн гэгч, хаана юу хийж яваад амь насаараа хохиров гэдгийг тогтоох ажил эхлэв. Хэргийн газрын үзлэгээс хараад эмэгтэйг 3-4 метр гүн траншейн руу оруулаад дараа нь хүчирхийлсэн байх магадлалтай байлаа.

Үзлэгийн явцад тухайн үед залуусын хамгийн их өмсдөг байсан кейтний ул мөр олдсоныг гол баримтаа болгон ашиглахаар болжээ. Харамсалтай нь энэ кейтийг олон хүн өмсдөг учир яаж ялгах, гэмт хэрэгтэн мөн эсэхийг тогтоох нь туйлаас хүндрэлтэй. Гэхдээ л уйгагүй ажиллаж, шуурхай илрүүлэхийг зорилго болгож байв.

Баривчлах үед эсэргүүцэн учир зүггүй орилон, зугтаах гэж оролдож буйг анзаараад тэр эрүүл бус гэдгийг цагдаагийнхан төвөггүй мэдлээ.

Хохирогч эмэгтэйг харсан, хамт байсан хүн хэн байгааг олж тогтоох ажил эхэллээ. Эмэгтэй 50 настиай Ханд гэгч байв. Тэрбээр архи ууснаас болж согтон гадаа хашаа налан сууж байсан аж. Түүнийг гадаа сууж байхыг цөөнгүй хүн харсан гэдгээ хэлсэн ч хараад өнгөрснөөс хэтрэхгүй учир баримт болгон ашиглах боломжгүй аж. Замын цэвэрлэгчийн өгсөн  хамгийн сүүлд нэг залуу түшээд явж байсан гэх мэдээлэл мөрдөн байцаагчийн анхаарлыг татав. Ингээд ТҮК-ийн ажилтныг дуудан дахин дахин яриулж, ямар хувцастай, зүс царайтай хүн болохыг санахыг хүсэв. Тэр хүн ахимаг настай нэгэн байсан болохоор залууг сайн анзаарч харж, зүгээр үү хэмээн асуусан аж. Түүний ярьснаар ам зураг гарган гэмтнийг хайж эхлэв. Хэрэг гарсан газрын ойролцоох орцноос тамхи зуусан 35 орчим насны залуу ам зурагтай тун адилхан бөгөөд хийсэн ажилгүй өдөржин сэлгүүцэж байгаа нь мөрдөгчийн анхаарлыг татлаа. Ажиглалтаар түүний өмссөн кейт ч анхаарлыг нь татав. Ингээд түүнийг саатуулан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгахаар шийджээ. Баривчлах үед эсэргүүцэн учир зүггүй орилон, зугтаах гэж оролдож буйг анзаараад тэр эрүүл бус гэдгийг цагдаагийнхан төвөггүй мэдлээ.

Кейтний мөрийг авч шинжилгээнд өгөхөд ямар ч зөрүүгүй таарсан нь бас сэжүүр болж өглөө.

-Та энэ эмэгтэйг таних уу?

-Танихгүй, хараагүй, юу билээ хамт бүжиглэсэн.

-Хэзээ, хаана?

-Мэдэхгүй танихгүй юм байна.

-Өөрийг чинь гэмт хэрэг үйлдэхийг харсан хүн байна гэж цохилдуулахад тэр учиргүй уйлав.

“Би амиа хорлоно, үхлээ” гээд цонх руу дайрав. Энэ бүх үйлдлийг хараад түүнд сэтгэцийн шинжилгээ хийхээр болжээ. Шинжилгээ хийж , эмчид үзүүлэх шаардлга гарсангүй. Тэр Сэтгэц судлалын үндэсний төвийн хяналтанд байдаг Сурмаа гэгч болохыг эмч нар нь хэлж өглөө.

Түүнийг хэсэг хугацааны дараа байцаахад хэргээ хүлээв. Тэр хэрэг гардаг шөнө тамхи татахаар гартал ахимаг насны эмэгтэй хашаа түшээд унтаж байсан аж. Тэрбээр бэлгийн ажил хийх хүсэл төрж түүнийг траншейн руу авч явжээ. Гүн траншейн руу оруулах гэж байгаад даалгүй унагачихаж. Ингээд эмэгтэй тархиндаа гэмтэл авч ухаангүй байхад нь Сурмаа гэгч зүй бусаар бэлгийн харьцаанд орсон гэдгээ хэлэв. Тэрбээр үхсэн хүнтэй бэлгийн хавьталд орсноо ч мэдэлгүй хүнд гэмтсэн эмэгтэйг орхиод зугтжээ. Зөв таамаг дэвшүүлэн, шуурхай ажиллаж гэмтнийг 15 цагийн дотор илрүүлсэн цагдаагийнханд талархах хүн олон байв. Харин сэтгэцийн өвчтэй ч хэргээ хүлээх чадвартай гэж үзсэн учир Сурмаад найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг шүүх гаргажээ.