m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:07
1406
Улаан лоолийн соус

Орц:

  • 1 х/х оливийн тос
  • 4 хумс сармис
  • 400гр лооль
  • Чимх давс, перец
  • 6-10 базил навч

Хийх арга:

  1. Хайруулын тавганд тосоо халаан сармисаа бага зэрэг хууран базил, лооль, давс, перецээ хийн модон хутгуураар лоолио чадах ядахаараа няцлан жижиглэнэ.
  2. Буцалж эхлэнгүүт гоймонгийн шүүлтүүрэндээ хийн том хэсгийг сайн шахан няцлаад соусаа гаргаж авна. Шигшигдэж үлдсэн базил, лоолийн хальсыг хаяна.
  3. Соусаа буцаан хайруулын тавганд хийн буцалж эхлэнгүүт галаа багасган өтгөн болтол нь ойролцоогоор 15 мин буцалгаад бэлэн болно.
  4. Хэрэв томато соус хүчиллэг буюу гашуун амттай байвал бага зэргийн элсэн чихэр эсвэл масло хийн хольж хүчиллэг байдлыг багасгана.
  5. Учир нь: Хөнгөн цагаан эсвэл төмөр багатай сав болон хутгуур лоольтой урвалд орон хүиллэг буву гашуун амттай болдог.