m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:14
81
Дорноговь аймагт зохиогдсон Жү-до бөхийн тэмцээн амжилттай өндөрлөлөө

 

Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Жү-до бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах Зүүн бүсийн тэмцээнийг гуравдугаар сарын 26-28-ны өдөр зохион байгуулав.

Тэмцээнд хөвгүүд: 27 кг, 30 кг, 34 кг, 38 кг, 42 кг, 46 кг, 50 кг, 55кг, 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, -90 кг, +90 кг /14 жин/, охид: 32 кг, 36 кг, 40 кг, 44 кг, 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, -70кг,+70 кг /10 жин/ нийт 24 жингийн 223 тамирчин өрсөлдөж багийн нийт дүнгээр эрэгтэй баг тамирчдаас 
1-р байранд Хэнтий аймаг, 
2-р байранд Сүхбаатар аймаг, 
3-р байранд Дорнод аймгийн баг тамирчид шалгарсан.

Эмэгтэй баг тамирчдын нийт дүнгээрээ 
1-р байранд Сүхбаатар аймаг, 
2-р байранд Хэнтий аймаг, 
3-р байранд Дорнод аймаг тус тус шалгарлаа. Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар 44кг жинд өрсөлдсөн Сүхбаатар аймгийн тамирчин Г. Болорчимэг, шилдэг эрэгтэй тамирчнаар 50кг жинд өрсөлдсөн Хэнтий аймгийн тамирчин Б. Цэнджаргал нар шалгарсан байна.

Дорноговь аймгаас нэг алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 16 эрх авсан амжилт үзүүллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Ө.Рагчаадорж , Улсын шүүгч Ц.Алтанцог, Х.Санжсүрэн, Үндэсний шүүгч Г.Түмэнжаргал, Б.Регзэдмаа, МЖБХолбооны менежер Б.Жаргалсайхан нар ирж ажиллажээ.