m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:16
132
1000 айлын орон сууцны хороололд дэд бүтэц татна

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга хот байгуулалтын бодлогын хороо хуралдав. Хуралд бодлогын хорооны дарга Б.Базаргүр, гишүүд Ш.Баттөмөр, Ж.Ганутлга, М.Бас-Эрдэнэ, Н.Батзориг, Т.Төмөрбаатар, Б.Буяндэлгэр нар оролцлоо. Хурлаар Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх 48 га талбайд баригдах “1000 айлын орон сууцны хороолол”-ын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зураг, төсөв хийхэд тулгамдсан асуудлын талаар аймгийн ГХБХБГ, зураг төсвийн “ДОЗТ” ХХК-ийн мэдээллийг хэлэлцэв. Уг хороолол руу дэд бүтэц татах 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 4.0 тэрбум төгрөг энэ онд тавигдсан. Гэтэл хөрөнгө нь буцаан татагдах хугацаа тулаад байдаг, ажлын зураг төсвийг хийж дуусаагүй байдаг. Тулгарч буй гол бэрхшээл нь шинээр төлөвлөж буй орон сууцны хорооллыг дулаанаар хангах шугам хоолойг татахын тулд  11 айлын газар дээгүүр, бохир усны шугам хоолой татахад мөн 10 айлын газар дээгүүр дайран өнгөрөх болж байгаа юм. Мөн шугам хоолой хамгаалах бүс нь авто зам, 2 инженерийн шугам сүлжээний хооронд болон айлын газраас хамгийн багадаа 6 метр зайтай байх ёстой аж.