m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:22
55
Орхон аймгийн ИТХ-ын баг Манжуур хотноо айлчилж байна

Орхон аймгийн ИТХ-ын дарга болон засаг даргын орлогчоор ахлуулсан баг энэ сарын 1-4 өдөр ӨМӨЗО-ны Манжуур хотноо ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах боллоо. Санамж бичигт талуудын албан ёсны төлөөлөгчдийг тогтмол солилцох, нутгийн удирдлага, захиргааны байгууллагуудын харилцан туршлага судлахад дэмжлэг үзүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, хамтын хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хот байгуулалт,  хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн талаар хамтарч ажиллах, хоёр хотын хооронд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тогтоох үүднээс  байгууллага, иргэд хооронд хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих гэсэн заалтууд орсон байна.