m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 02:30
93
Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлагуудыг өнөөдөр шүүхэд өглөө. 

Тэрбээр Нийслэлийн удирдлагуудыг машин ачих, дугуй түгжих журмыг хууль зөрчиж баталсан гэж үзэж өнөө өглөө 10.00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэлээ хүлээлгэн өгсөн юм.

Шүүхийн нэхэмжлэлийг хүлээж авах үгүй нь долоо хоногийн дараа шийдэгдэх юм.