m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 03:00
142
Хотын дарга Э.Бат-Үүл өвөрмонголчуудаас уучлал гуйлаа

Бурхан Халдун ууланд аялж байсан Өвөр Монголын иргэдийг дарамталсан тухай мэдээлэл өчигдөр цахим хуудсаар тархсан. Тэгвэл өнөөдөр Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны удирдлагууд Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж энэ талаар ярилцжээ. Тус холбооны тэргүүн Л.Баатар "Өвөр Монголд их хааны онгон гэх газар бий. Тэнд олон мянган жуулчин ирж мөргөж, үзэж сонирхдог. Үүнтэй адил шүү дээ. Бид хууль зөрчөөгүй" гэв.

Харин Хотын дарга Э.Бат-Үүл тэднээс уучлал гуйж, хүний эрхэнд халдсан үйлдэл гарсан даруйд цагдаад мэдэгдэн, гомдол гаргаж байхыг сануулав. Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст тэдгээр өвөрмонголчууд гомдол гаргаагүй ч хүний эрхийг зөрчсөн хэрэгт нь шалгах гэж байгаа юм байна. Хотын захиргаанд дөнгөж сая энэ уулзалт болсон. Бид дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.