m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 04:55
126
Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Швейцарт баригдана

Швейцарын  өндөр уулсын дунд орших 1000 орчим оршин суугчтай жижиг  тосгонд Европын хамгийн өндөр байгууламж 2019 онд ашиглалтанд орох гэж байна. Тус байгууламж нь 381 метрийн өндөртэй, шилээр бүрэгдсэн, “7132 Tower” нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудал, рашаан сувиллын томоохон цогцолбор байх гэнэ. Барилгын загварыг Америкийн “Morphosis Architects” компани хийж байгаа аж. Нийт 53 мянган квадрат метрийг хамрах “7132 Tower” цогцолбор нь 107 зочны люкс өрөө, ресторан, галерей, номын сан, биеийн тамирын заал, усан сан зэрэг бүхий зүйлсийг нэг дор цогцолоож байгаагаараа онцлогтой гэнэ. Мөн 1000 орчим зочид хүлээн авах хүчин чадалтай байх ба нэг шөнө хоноглоход ойролцоогоор 250 ам.доллар байх аж.