m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 04:55
252
Kimchi Jiggae хийх жор

Орц

  1. Аяганы 1/2 ээр сайн дарсан кимчи
  2. Аяганы 1/2 ээр гахайн хэрчсэн мах
  3. 1 ш ногоон чинжүү
  4. Аяганы 1/4 ээр хэрчсэн сонгино
  5. 1 бүтэн сармисны хумс
  6. 1 цайны халбага хар перц
  7. 1 цайны халбага дашида амтлагч
  8. Аяганы 1/4 ээр кимчиний шүүс
  9. Дүфүг хүссэнээрээ хийж болно

Хийх арга

Сонгино чинжүү, сармисаа хэрчинэ

Тогоондоо тосоо хийгээд сайн халсаны дараа гахайн махаа борлотол нь хуурна

Хэрчсэн сонгино сармис, чинжүүгээ хийгээд сонгиноо шаргал болтол хуурна

Тэгээд кимчигээ нэмнэ. Хэрвээ кичигээ хатуу биш зөөлөн байлгахыг хүсвэл хуураж болно

Тогоон дах хуургыг бүрхэх төдий ус хийгээд дээрээс нь кимчиний шүүсийг нэмээд сайн буцалгана.

Дашида болон хар перцээ нэмээд 15 мин буцалгана

дүфүгээ хийгээд 1-2 мин буцалгаад хоол бэлэн болно.

chef.mn