m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 05:18
68
Эдийн засгийн хямралаас гарахад "Итгэлцэл " хамгийн чухал

 

“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордонд болж  байна.  Энэ жилийн чуулганд 1000 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд  "Итгэлцэл " сэдвийн дор зохион байгуулагдаж байна.    

Төлөөлөгчид хүрэлцэн ирж буй нь 

  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ жилийн Эдийн засгийн чуулган Монгол Улс болоод гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд итгэлцэл бий болгох зорилго тавьсан.  Мөн манай улсад итгэлцэл байхгүйн улмаас Оюутолгойн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа гэлээ. 

Нийтлэлч Б.Батбаяр: Манай улс өнгөрөгч 2011, 2012 онд түүхий эдийн үнэ өсөж, валютын урсгал нэмэгдсэн зэрэг нь манай улсын эдийн засаг өсөлттэй гарахад нөлөөлж үүнийг нь төр засгаас эдийн засаг сайн байна хэмээн андуурч байсан .

Ч.Ганхуяг: Би бол их өөдрөг хүн. Аливаа асуудлыг болж бүтэж байгаа талаас нь харах гэж хичээдэг. Өнөөдөр Ерөнхий сайдын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь итгэл найдварыг улам батжуулж байна. Эдийн засаг хамгийн доод түвшиндээ хүрсэн хэдий ч эргээд өндийх алхамууд хийгдэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Миний харж байгаагаар бол итгэлцэл хоёр тал дээр явагдах ёстой. Итгэлцэл гэдэг үгийг их болгоомжтой хэлэх хэрэгтэй. Итгэж байна гээд хоорондоо тохиролцож байна уу, зөвшилцөж байна уу эсвэл бие биенийгээ шүүмжилж түүний засаж, залруулаад итгээд урагшаа хамтдаа явж байна уу гэдгийг харах ёстой.

 

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

/ПҮРЭВ ГАРИГ/

09:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ үг хэлнэ.

НЭГДСЭН ХУРАЛДААН:

09:30- 11:00 Их танхим:  Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
11:00-11:30 Цайны завсарлага

​САЛБАР ХУРАЛДААН:

11:30-13:00 

Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
Б танхим:  Мэдээллийн ёс зүй /хариуцлага/

13:00-14:00 

Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан

14:00-15:30 

Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө
А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил

16:00-17:30

Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам
А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл
Б танхим:  Үндэсний корпорациудыг бий болгох

17:30-18:00   Эхний өдрийн нэгтгэл хөтөлбөрийн дагуу хуралдаанууд үргэлжилнэ.


/БААСАН ГАРИГ/


08:00-9:00  Бүртгэл, мандат олголт
09:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН

09:30-11:00  Их танхим:  Монгол Улсын алсын хараа
11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:

11:30-13:00

Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
Б танхим:   Эрүүл мэндийн салбарын менежмент

13:00-14:00

Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/   

14:00-15:30

Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
А танхим:  Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
Б танхим:  МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил

15:30-16:00 Цайны завсарлага

16:00-17:30

Их танхим:  Найрсаг Улаанбаатар
А танхим:  МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
Б танхим:  Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН

17:30-18:00  Их танхим:  МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД