m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 05:51
127
Тэргэнцэртэй иргэд зориулалтын автомашинаар зорчино

Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Эрхийг бодит болгоё”анхдугаар Инчеоны стратегийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд.нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үэзглэлээ.  

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Эрүүл мэнд. нийгмийн халамжийн яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртай иргэдэд зориулсан зориулалтын автомашин өглөө.  

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртай иргэдэд зориулсан зориулалтын автомашин өглөө

Монгол Улсын хэмжээнд 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 13 мянга нь тэргэнцэртэй иргэд байдаг аж. Эдгээр иргэдэд зориулсан зориулалтын автомашины тоог цаашид нэмэгдүүлнэ хэмээн хоёр улсын нийгмийн хамгааллын байгууллагууд онцоллоо. Энэхүү машин нь дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд дөрвөн хүний багтаамжтай аж.  

Монгол Улсын хэмжээнд 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 13 мянга нь тэргэнцэртэй иргэд байдаг

 

ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ

- БНСУ-ын талаас тэргэнцэртэй иргэдэд зориулсан автомашиныг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд өнөөдөр хүлээлгэн өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор цөөнгүй ажлуудыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд Улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан хөрөнгө боломжийн хэмжээнд суусан. Түүнчлэн Гадаад харилцааны чиглэлд өргөн хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Эрүүл мэнд.нийгмийн халамжийн яамтай хамран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Цаашид тус улсын холбогдох байгууллагуудтай өргөн хүрээнд хамтарч ажиллана.

Улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан хөрөнгө боломжийн хэмжээнд суусан

                              Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн захирал Б.Нарантуяа

- Өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин байгаагүй. Харин өнөөдөр  БНСУ-ын Эрүүл мэнд.нийгмийн халамжийн яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс буцалтгүй тусламжаар нэг автомашин манай төвд өглөө. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Эдгээр хүмүүсээс хөдөлгөөний тулгуур эрхтний бэрхшээлтэй 13 мянган иргэн бий. Энэхүү машин нь дөрвөн тэргэнцэртэй иргэний багтаамжтай. Харин бид олон хүнийг хамарсан арга хэмжээнд оролцохоор бол зориулалтын машины хүрэлцээ бага учраас асуудал хэвээрээ байгаа. Гэсэн ч энэхүү асуудлыг шийдэхийн тулд эхний арга хэмжээг авч буй нь өнөөдрийн үйл явдлаас харагдаж байна.

Зориулалтын машины хүрэлцээ бага учраас асуудал хэвээрээ байгаа