m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 05:57
70
Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулна

Нийслэлийн Засаг дарга “Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулах тухай” А/239 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Наадамчдын зам, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан байршилд гэрлэн дохио суурилуулах 337 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс зарцуулан, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа.