m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 06:05
74
Архангай, Өвөрхангай аймагт галзуу өвчин гарчээ

Архангай, Өвөрхангай аймагт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумдад гурван амьтан (нохой, үнэг) галзуу өвчнөөр өвчилсөн байна. Тус газарт одоогийн байдлаар аймгийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон гэнэ.