m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 06:16
79
Орон нутгийн хөгжил ба шинэчлэл уулзалт зөвлөгөөн эхэллээ

“Орон нутгийн хөгжил ба төрийн захиргааны шинэчлэл” сэдэвт Сэлэнгэ, Баянхонгор, Увс, Өвөрхангай аймгуудын төрийн албаны төлөөлөл оролцсон уулзалт зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтийн захирал Н.Бурмаа нар нээж үг хэллээ. Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү “Төрийн албаны шинэчлэл”, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Сэлэнгэ аймгийн хөгжил-Төрийн захиргааны шинэчлэл”, Өвөрхангай аймгийн ЗД-ын орлогч О.Батжаргал “Өвөрхангай аймгийн хөгжил-Төрийн захиргааны шинэчлэл”, Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ “”Увс аймгийн хөгжил-Төрийн захиргааны шинэчлэл”, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа “Баянхонгор аймгийн хөгжил-Төрийн захиргааны шинэчлэл” сэдвүүдээр илтгэл тавилаа. Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан асуулт хариулт үдээс хойш үргэлжлэн явагдана. Орон нутгийн хөгжил ба төрийн захиргааны шинэчлэл” уулзалт зөвлөгөөн маргааш өндөрлөнө.