m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.02 07:35
61
М.Батчимэг гишүүн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцоно

УИХ-ын гишүүн М.Батчимэг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Кондо Казүмасаг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён Кондо Казүмаса ирэх наймдугаар сард Токио хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар танилцуулсан юм. Уг чуулга уулзалтад дэлхийн 100 орчим улсын төлөөлөл болсон лидер эмэгтэйчүүд оролцох юм байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японы нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээ нь ч энэ зорилгод чиглэж байгаа аж.  Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн М.Батчимэгийг урьсан Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгыг албан ёсоор гардуулан өгсөн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгыг талархан хүлээн авч, Монгол, Японы парламентын эмэгтэй гишүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойг тэмдэглэн хэлсэн.