m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.03 07:44
707
Цаасан сийлбэр

 

Хобби гэдэг тухайн хүний өөрийнх нь хийдэг сонирхолтой зүйлүүдийн нэг. Энэ удаагийн хобби буландаа цаас, хутга хоёрыг ашиглан сийлсэн бүтээлүүдийг толилуулж байна.Моод Уади нь 1986 онд Нью Йорк төрж өссөн. Түүний гэр бүл 1990 дундуур Ходсон тосгон руу  нүүсэн бөгөөд бага сургуульд байхдаа уран зохиол болон хөгжмийн хичээлд их сонирхолтой байжээ. Ахлах сургуулиа төгсөөд нийтийн номын санд ажиллаж байсан. Тэрээр өөрийн сонирхол, авьяасаараа цаасан сийлбэр хийдэг бөгөөд анхныхаа бие даасан үзэсгэлэнг 2012 онд гаргаж байжээ. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард өөрийн хамгийн том хэмжээний үзэсгэлэн, худалдааг гаргасан. Түүний хийсэн эдгээр уран бүтээл нь зөвхөн цаасыг цаасны хутгаар сийлж бүтээсэн бүтээлүүд гэдгээрээ онцлогтой.