m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.04 08:15
153
Барилгын зарим мэргэжлээр сургалт явуулав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа “Хүний төлөө тус” сарын аяны хүрээнд “Wizard экспресс консталинг” ХХК-ний техник сургалтын төвтэй хамтран ачаа өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжийн авто краны машинч, оосорлогч, дохиочин, барилгын өргүүрийн үйлчлэгч нарт мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Монгол Улсын гавъяат багш Л.Батмөнх, мэргэшсэн инженер багш П.Эрдэнэцогт, сургагч багш Н.Аюушжав нар батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олголоо. Сургалтанд 8 аж ахуй нэгж, байгууллагын 21 ажилтан хамрагдаж, уг сургалтын үеэр өргөх механизм, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид сургагч багш, МХЕГ-ын өргөх байгууламжийн шинжээч Н.Амгаланбаатар нартай хамтран “Гурван тамир”, “Тамирын цахиур”, “Жам бүрд”, “Эх голомтын илч” ХХК-иудад ашиглагдаж байгаа авто кран, барилгын ачаа, хүн зөөврийн өргүүрийн угсралт, ашиглалтын болон техникийн аюулгүй ажиллагаанд хяналтын үзлэг явуулж, эзэмшигч, ашиглагчдад илэрсэн зөрчлийг арилгах арга замын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.
Мөн 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглагдаж байгаа лифт, “Хасу” худалдааны төвд ашиглагдаж байгаа эскалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.