m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 01:57
206
Даланзадгад суманд Залуучуудын хөгжлийн төвийг нээлээ

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, аймгийн Засаг дарга хамтран хэрэгжүүлж буй залуучууд хөгжлийн төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Залуучуудын хөгжлийн төв”-ийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн аймгийн Засаг даргын орлогч, НХХ-ийн хамт олон нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Залуучуудын хөгжлийн төв”-ийг нээлээ

Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нээж хэлсэн үгэндээ “Энэ төв нь залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг, бие биенээсээ суралцдаг, харилцан ярилцдаг, үр өгөөжтэй төв байх болно” гэлээ. Тус төв нь зохицуулагч, Нийгмийн ажилтан, Залуучуудын зөвлөлийн 15 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн таван дэмжих бүлгийн 40 гаруй гишүүд хамрагддаг юм. 

Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучууд хөгжлийн төв болж байна. Төслийн гол зорилго нь залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, залуучуудыг эерэг, хариуцлагатай, өөрийн хүчинд тулгуурлах зан үйл бүхий амьдрах ухаанд сургах юм.