m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.09 09:52
152
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 22,700 донор цусаа бэлэглэжээ

Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жил бүрийн 6-р сарын 14-ний өдөр болдог “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг –Аюулгүй цус - Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг угтан төрийн байгууллагын албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Цусны догор болж амьдрал бэлэглэе” хэмээх 3 сарын аяныг зохион байгуулахаар болжээ. ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь байнга цусаа бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцоолдог бол манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувь байдаг байна. Дэлхий дээр өдөр бүр 800 эмэгтэй төрөлт болон төрөхийн хүндрэлээс болж эндэж байдаг гэсэн судалгаа ч байдаг. Эдгээр эндэгдлийн ихэнх хувь нь хөгжиж буй оронд тохиолдож, гол шалтгаан нь төрөхийн болон төрсний дараах цус алдалт эзэлдэг байна. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 22,700 донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 16,700 /73%/, хөдөө орон нутагт 6000 /27%/ донор цусаа бэлэглэж, 10 нэр төрлийн 57,600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллажээ.

Н.Байгаль