m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.11 04:11
445
Өвөрхангай- Уран жиргээ шүлгийн наадам боллоо

Шүлгэнд дуртай, шүлгийг шимтэн уншдаг хүүхдүүдийн хоног тоолон хүлээдэг уралдаан бол “Уран жиргээ” наадам юм. Дэлхийн болоод Монголын зохиолчдын хүүхдэд зориулсан шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, тэдний авьяас чадварыг нээх, өөртөө итгэлтэй болгох, уран уншлагын төрлийг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон энэхүү наадмыг Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг билээ.

“Уран жиргээ 2015” уран уншлагын аймгийн наадам энэ сарын 8-ны өдөр болж, 19 сумаас шалгарсан 80 гаруй хүүхэд дөрвөн насны ангилалаар авьяас, чадвараа сорьлоо.

Цэцэрлэгийн нас

1-р байр: Б.Оюунтуул /Арвайхээр сумын 5-р цэцэрлэг/

2-р байр: Б.Мөнхзаяа /Гучин-Ус/

3-р байр: Ж.Билгүүдэй /Хархорин/

Сургуулийн бага нас

1-р байр: Э.Манал /Арвайхээр Оюуны Ундраа/

2-р байр: Н.Уранзаяа /Арвайхээр/

3-р байр: М.Ангараг /Уянга/

Сургуулийн дунд нас

1-р байр: С.Энхжин /Хужирт/

2-р байр: П.Даансранлхамиг /Гучин-Ус/

3-р байр: Б.Намуунгэрэл /Хархорин/

Сургуулийн ахлах нас

1-р байр: С.Ариунболд /Хархорин/

2-р байр: Ё.Ичинноров /Хужирт/

3-р байр: Ц.Лхамсүрэн /Баянгол/ нар шагналт байранд шалгарлаа. Дөрвөн насны ангилал тус бүрээс тэргүүн байранд шалгарсан хүүхдүүд “Уран жиргээ 2015” улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.