m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.11 09:43
123
"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" ээлжит хэлэлцүүлэг боллоо

 

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлгээр энэ сарын 14-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах "Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-ы талаар болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүс санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс байр суурийг нь сонслоо.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл

-Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс энэ жил хэчнээн жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл олгогдсон бэ?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс нийт таван тэрбум төгрөгийн зээлийг 64 аж ахуйн нэгжид олгосон.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс нийт таван тэрбум төгрөгийн зээлийг 64 аж ахуйн нэгжид олгосон

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, Зээлийн батлан даалтын санд хамруулах зорилтын хэрэгжилтийг хангаад явж байна. Тухайлбал, Зээлийн батлан даалтын санд нэг тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг байршуулаад, зээл авах гэж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа.

Зээлийн батлан даалтын санд нэг тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг байршуулаад, зээл авах гэж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа

-Зээл авах гэж буй иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Зээл авахаар төсөл бичихээд ямар нэгэн байдлаар буцаагдах, эсвэл хүссэн хэмжээндээ хүртэл авч чаддаггүй гэсэн шүүмжлэл их байдаг?

-Энэхүү зээлийн гол онцлог нь зээл авахаар бичсэн ямар ч төсөл буцаагдахгүй байгаа. өөрөөр хэлбэл, төсөл бичихээс өмнө бид сургалтад хамруулаад, шаардлагатай зүйлсийг нь тодорхой болгож өгч байгаа. Эх үүсвэрийн хувьд нийслэлээс боломжтой хэрээр нь эх үүсвэрийг нь нэмж, хүсэлтийг нь хангахын төлөө ажиллаж байна.

Зээлийн гол онцлог нь зээл авахаар бичсэн ямар ч төсөл буцаагдахгүй байгаа

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын хэлтсийн дарга Д.Батзогсох

-Зээлийн батлан даалтын сангаас хэчнээн жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл олгосон бэ?

-Зээлийн батлан даалтын сан нь үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байна. Манай улсын ЖДҮ-чдэд тулгамдаж буй асуудал хөрөнгө санхүүгийн хүндрэл байдаг.  Монгол Улсын Засгийн газраас төрөөс баримталж буй аж үйлдвэрийн бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэн батлах гэж байна. Зээлийн батлан даалтын сангаас энэхүү бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж явах ёстой. Өнөөдрийн байдлаар 250 сая төгрөгийн батлан даалтыг нэг зээлдэгчдэд гаргаж байна. Энэ нь маш чамлалттай байгаач үүнийг нэмэгдүүлэх боломж бий.

Манай улсын ЖДҮ-чдэд тулгамдаж буй асуудал хөрөнгө санхүүгийн хүндрэл байдаг

-Тухайн санд хандаж буй хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байгаа вэ?

-30 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргах боломж бий. Харин одоогийн байдлаар 347 иргэн, аж ахуйн нэгж зээлийн батлан даалт авсан. Үүний үр дүнд 1142 ажлын байр нэмэгдсэн гэсэн тооцоолол ирсэн. Батлан даалтад хамрагдах хүсэлтэй олон ч иргэн бий.

Өнөөдрийн байдлаар 250 сая төгрөгийн батлан даалтыг нэг зээлдэгчдэд гаргаж байна

“Аметрос технологи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөг

- Манай компани 2014 онд байгуулагдсан ба ур чадвартай инженерүүд ажилладаг. Тэдгээр ажилчид маань Америк болон Солонгост боловсрол эзэмшсэн.  “Аметрос технологи” компанийг эх орондоо таблет үйлдвэрлэх гэж байгаагаар нь хүмүүс андахгүй. Таблет нь манай бүтээгдэхүүний нэг хэсэг ба үйлдвэрлэлийн загвар бэлэн болсон. Мэдээж худалдаанд гаргахын тулд үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэрлэхийн тулд санхүүжилт шаардлагатай. Харин санхүүгийг бэрхшээл бидэнд тулгарч байна. Бид судалгаа шинжилгээ болон загвар гаргах санхүүгээ өөрстөө шийдсэн бөгөөд 500 мянган доллартай байхад 10 мянган таблет үйлдвэрлэх боломжтой болно.

500 орчим мянган доллартай байхад 10 мянган таблет үйлдвэрлэх боломжтой

Ирэх долоо хоногт зохион байгуулагдах тус чуулганаар Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцох юм. Түүнчлэн энэ салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцоно.