m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.16 08:09
277
Цуврал-42 Ээж нь хүүгийнхээ гэмийг нуусан хэрэг ингэж илэрчээ

Дорнодод өвлийн улирал айлсан ирж, идэр ес дундаа орж байлаа. Цагдаагийн газарт үхсэн хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Хүдэрчулуун хэргийн газар очлоо.

Хорь хүрээгүй болов уу гэмээр нэгэн охин өндрөөс унаж үхсэн нь илт. Шөнө дунд болсон ч тэр хавийн хүмүүс хэрэгт дурлан бүгд сэрцгээж, хэн бэ хэн бэ хэмээн ам амандаа шаагилдав. Тэгснээ нэг нь таниад нөгөө хөгшний охин байна. Яасан юм болоо хэмээн ярих нь тод сонсогдов.

Мөрдөн байцаагч шалавхан хүн унасан байж болох айл руу гүйн орлоо. Гэрт  нь нэг хижээл насны эмэгтэй байв. Өрөө өрөө рүү нь ороод сэжигтэй зүйл байгаа эсэхийг шалгажээ. Өнгөц харахад сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Хашир мөрдөгч том өрөөний үүдний шалыг саяхан арчсан байхыг анзаараад амжлаа. Ингээд нөгөө өрөөнд байсан залууг сэрээхэд “Яасан” гээд нойрмоглов. Тэр мэдээгүй юу болов гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хажууд нь унтаж байсан хүүг сэрээхэд  “Шөнө нэг эвгүй дуу гарсан. Гэхдээ би нойрондоо болоод юу болсныг анзаарсангүй” гэв. Хашир мөрдөгч ээж, том хүү хоёрыг хамт явахыг сануулахад “Миний хүү унт унт, ээж нь хамт явъя” гэв. Мөрдөгч хамт явахыг дахин сануулаад ээж, хүү хоёрыг хамтад нь саатуулав.

Тэд юу ч мэдээгүй гэхээс өөр зүйл хэлсэнгүй хоёр хонолоо. Юутай ч анхааралдаа авч байхыг ажилтнууддаа сануулаад тэднийг гаргажээ. Талийгаач охин гэмгүй, үг дуу цөөнтэй нэгэн гэдгийг таньдаг хүн бүхэн хэлж байв. Тэгээд яагаад амиа хөнөөв, хэн түүнийг түлхэв, түүнд хүнд асуудал тохиолсон уу, хайр сэтгэлтэй хүн байсан уу гэх мэт олон асуудлыг мухарлах хэрэгтэй болжээ.

 Мөрдөх ажил үргэлжилсээр байв. Гэтэл нэг өдөр нөгөө эмгэнийд хүү нь агсам тавьж хүний амь нас хөнөөх нь холгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр мөрдөгчид очив. Эмгэн хаалгаа нээгээд “Хүү минь тайвширсан. Согтуу байсан юм. Одоо зүгээр” гэв. Гэтэл төд удалгүй эмгэний хамгийн бага хүү амиа алдсан хэрэг гарлаа. Энэ сэжигтэй үйлдэл биш гэж үү. Ингээд цагдаагийнхан хэргийн газар ирээд залууг шууд саатуулав. Эмгэн уйлсаар гэртээ үлджээ.

-Та нар алуурчид надаар яах гээв хэмээн агсамнах залууг хэдхэн үгээр нам суулгаж дөнгөв.

-Хэн гэж, би алуурчин уу. Төрсөн дүү нараа хөнөөчихөөд юу гээд байна. Бид хөдлөшгүй нотлох баримттай  шүү гэхэд тэр хаана ирснээ гэнэт ухаарсан аятай том хараад нам жим болжээ.

Хэргээ өөрөө хүлээвэл оноох ял нь хөнгөн тусдаг юм даа гэснээр тэр хийсэн хэргээ ярьж эхлэх нь тэр.

Хэрэг гардаг орой архи ууж гэртээ иртэл тэд бүгд унтсан байв. Дүүгийнх нь өрөөний хаалга хагас нээлттэй байв. Охин дүүгийнх нь энгэр ил гарч, гуя нь харагдав. Энэ байдлыг харсан тэрбээр хувцсаа хормын төдий тайлаад дүү рүүгээ дайрчээ. Эр хүнтэй дотно харилцаанд орж үзээгүй охин дүү нь орилж бахирах гэсэн ч амыг нь дарж боомилсоор түүний амийг хөнөөв. Ингээд хэргээ цайруулахын тулд түүнийг цонхоор шидчихжээ. Харин энэ жигшүүрт хэргийг ээж нь мэдсээр байж цагдаад хэлэлгүй нуун дарагдуулсан байх юм. Ээж нь тэр шөнө охиныхоо өрөөнд орж ирээд байдлыг ухаарч, цонхоо хаагаад шалан дээр туссан цусыг арчсан гэдгээ цагдаад мэдүүлэв. Гэмтэн даварсаар дараагийн гэмт хэргээ үйлджээ. Эрэгтэй дүү нь чимээ сонссон гэдгийг тэр мэдсэн болохоор цагдаад хэлнэ гэж хардан эрэгтэй дүүгээ хөнөөсөн гэдгээ хүлээлээ. Түүд ялын дээд хэмжээ оноож, хуулийн дагуу шийтгэжээ.