m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.18 03:45
49
Солонгос улсад Архангай аймгийн нутгийн зөвлөлийг анх удаа байгууллаа

Архангай аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллаад ирсэн байна. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар тус улсад ажиллаж амьдарч байгаа Архангай аймагт төрж өссөн, сурч хөдөлмөрлөж амьдарч байсан нутгийн иргэдтэйгээ  БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд уулзаж, нутгийн сонин, шинэ мэдээллийг өгч, Солонгос улсад амьдарч байгаа иргэдийнхээ санал, хүсэлт, нутгийнхаа хөгжилд дэм болох шинэ санаа, санаачлагыг сонсож ажиллалаа. Мөн нутгийн идээний дээж амсуулсан найрсаг уулзалтыг зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар Солонгос улсад Архангай аймгийн нутгийн зөвлөлийг анх удаа байгууллаа.