m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.20 02:37
197
Шанцай, алимтай пирог

Шанцай, алимтай пирог

Орц

  • 50гр сүү
  • 40гр өндөгний шар
  • 75гр шоколад
  • 8гр тунгалаг хүнсний цардуул
  • 30гр элсэн чихэр
  • 60гр ус
  • 200гр крем

Хийх арга

 Өндөгний шар болон элсэн чихэрийн холимог дээрээ 80º халаасан сүүгээ хийн өтгөртөл нь чанана.

 Гал дээрээс аваад шоколадны үйрмэгээ хийнэ.

 Ус болон хүнсний цардуулаа хольж хутгана.

 2-р зуурмаг дээрээ цардуултай усаа хийж хутгана.

 Кремээ нэмж хийгээд хутгана.

 Алимаа дөрвөлжин хэрчээд дээрээс нь маслоо хийн хуурна.

 Шанцайгаа нэмж хийн хутгана.

 Пирогоо 1/2-ийг бялууны суурьтай хэвэнд хутгана.

 Шарж болгосон алимаа жигд тарааж байршуулна.

 Үлдсэн пирогоо дээр нь хийж хөргөгчинд 2 цаг царцаана.

 Хөлдөөгчнөөс гаргаад хэвнээс нь салгаж хэрчинэ.

 Дээр нь шоколадан чимэглэлээр чимнэ.

 Шанцайтай алимаар мөн чимэглэж өгнө.

 Бэлэн болсон бүтээгдэхүүн.

www,chef.mn