m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.20 02:41
129
Хятад шанцайтай пирог

Хятад шанцайтай пирог

Орц

  • 2ш өндөгний шар
  • 30гр элсэн чихэр
  • 120гр сүү
  • 8гр хятад шанцайн нунтаг
  • 6гр желатин
  • 70гр шоколад
  • 125гр крем
  • 50гр өндөгний цагаан
  • 50гр чихэр
  • Бага зэрэг ус

Хийх арга

 Өндөгний шар болон элсэн чихэрээ хольж хутгана.

 Сүүгээ 80º хүртэл халаагаад чихэртэй өндөгний шар дээрээ хийж хутгана.

 Устай саванд савтай нь хийж өтгөртөл нь чанана.

 Галаа унтраагаад шоколадны үйрмэгээ хийж хутгана.

 Шингэлсэн желатинаа хийнэ.

 Шанцайгаа хийж хутгана. Анхаар: Бага зэргийг чимэглэлд зориулж авч үлдэнэ.

 Элсэн чихэрээ бага хэмжээний усанд хийн 180º чанана.

 Өндөгний цагаанаа сайтар хутгана.

 Чихэртэй усаа өндөгний цагаан дээрээ хийнгээ сайтар хутгана.

 6-р зуурмаг дээрээ өндөгний цагааны зуурмагаа хийж хутгана.

 Кремээ нэмж хийнэ.

 Уутан шахагчиндаа хийгээд хэвэндээ шахна.

 Хэвнээсээ гаргаад гадаргууг нь сүүтэй шоколадаар бүрнэ.

 Пирогийн гадаргуу дээрээ кремээ дусааж өгнө.

 Шанцайгаа дээрээс нь цацаж өгнө.

 Дээр нь 1ш самар тавина.

www.chef.mn