m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.03.26 11:42
52
Монгол-Лондонгийн санхүү, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг ирэх есдүгээр сард Лондон хотод болно

p18judrhv31een15dtmrek3d59c1

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроганыг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Э.Анар болон холбогдох албаныхан оролцсон юм.

p18judrhv3k0pjivq5l1tbe1p9v2Уулзалтын эхэнд Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроган “Хүлээн авч уулзаж буй нийслэлийн Засаг дарга болон бусад албаныханд талархал илэрхийлье. Монгол-Английн худалдааны танхим энэ оны есдүгээр сард хөрөнгө оруулалт, эдийн засгийн томоохон хэлэлцүүлгийг Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээр нягтлан бодох бүртгэлийг олон улсын хэмжээнд хүргэх, дотоодын олон улсын хуулийн тогтоомжийн уялдаа холбоог үүсгэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зэрэг асуудлаар ярилцана. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын Захиргаатай хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтран ажиллах талаар талуудын төлөөлөл хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гээд тус хэлэлцүүлэгт нийслэлээс оролцохыг урьжээ. Удахгүй гаргахаар төлөвлөж буй Улаанбаатар хотын бондын асуудал ямар шатанд байгаа талаар мэдээлэл авсан юм.

Нийслэлийн бондын талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот бонд гаргах бэлтгэлээ бүтэн жил хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бонд гаргахад шаардлагатай  зээлжих зэрэглэлийг тогтоох, өрийн удирдлагын менежментийг ажлыг үндсэндээ хийж дуусаад, нийслэлийн ИТХ-ын ирэх сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод байна. Хуралдаанаар баталсаны дараа Монгол Улсын Засгийн газарт өргөн барина” гэсэн мэдээллийг өгсөн байна. Нийслэл 370 орчим тэрбум төгрөгийн нэг удаагийн бонд гаргахаар төлөвлөж байгаа юм.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “Ирэх есдүгээр сард болох хэлэлцүүлэгт би өөрийн биеэр очиж оролцоно. Цаашдаа хөрөнгө оруулалт, бонд гаргах ажилд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд талууд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулахаар болжээ.

 

www.mass.mn