m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 06:40
208
ОХУ-ын Тээврийн яам 500 зөвшөөрөл нэмж өгөхөөр болжээ

Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомт дээр зорчигч тээврийн автобусанд олгодог зөвшөөрлийн бичиг дууссантай холбогдуулан багагүй бухимдлыг үүсгэсэн. Аймаг орон нутгийн зүгээс холбогдох яам тамгын газарт дээрх байдлыг мэдэгдэж, албан тоотыг хүргүүлээд байгаа.

Энэ хүрээнд ОХУ-ын Тээврийн яамны захидалд Монгол Улс, ОХУ-ын хооронд зорчигч тээврийн байнгын үйлчилгээ шинээр нээх, одоогийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг ойрын хугацаанд нягтлан үзэж шийдвэрлэх санал илэрхийлж, 500 зөвшөөрөл нэмж өгөхөд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна.

Зөвшөөрлийн бичиг нэмж авах асуудлаар хоёр орны Тээврийн яамдын холбогдох ажилтнуудын уулзалт болно

 

Тус яам дээр дурдсан саналыг судалж байгаа бөгөөд энэ асуудлаар болон зөвшөөрлийн бичиг нэмж авах асуудлаар хоёр орны Тээврийн яамдын холбогдох ажилтнуудын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.