m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 07:42
91
Яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ илэрхийлжээ

Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 20-нд Жакарта хотноо АСЕАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньтэй уулзжээ.

Энэ үеэр Монгол Улс АСЕАН-ын “Яриа хэлэлцээний түнш” болох хүсэлтээ илэрхийлсэн захидлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньд гардуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал дэвшүүлсэн байна.

Яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ илэрхийлжээ

Харин АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ онцолжээ.