m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:04
118
Дэвид Аркит өөрийн гараар юм нэхэх дуртай гэнэ

Зөвхөн эмэгтэй хүн л юм нэхэж чаддаг гэх хуучинсаг үзэл аль хэдийн ард хоцорчээ. Хүүхэд хөгшдөөс эхлээд эрэгтэй хүмүүс ч юм нэхэх сонирхолтой байдаг гэнэ. Үүний нэг нь Холливудын нэрт жүжигчин Дэвид Аркит юм. “Scream” цувралаараа олноо танигдсан Америкийн жүжигчин, кино найруулагч, загвар зохион бүтээгч мөн мэргэжлийн бөхийн тамирчин Дэвид Аркит нэхмэл эдлэлд хоббитой буюу түүнийгээ өөрийн гараар нэхэх дуртай нэгэн аж. 

Тэрээр үүнийгээ ч нуудаггүй бөгөөд нэхээд эхлэхээрээ нэг өдөрт 17 цаг тасралтгүй юм нэхэж чаддаг байна. Харин түүний энэхүү хоббинд гэрийнхэн нь тун дургүй бөгөөд амралтын өдрүүдээр охинтойгоо ч тоглодоггүй хэмээн гомдоллодог ажээ. Тэрээр энэхүү чадвараа эмээгээсээ өвлөж сурсан хэмээн бахархах дуртай гэнэ. Мөн түүнчлэн хуучин эхнэр болох Кортни Коксд ороолт хийж өгч байсан бөгөөд хайртай хүмүүстээ хувцас нэхэж өгөх дуртай гэдгээ нэгэн ярилцлагын үеэр хэлж байжээ.