m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:06
52
Онцгой байдлын алба хаагчид сургалтад хамрагдав

Онцгой байдлын хэлтсийн ёс зүйн албанаас албан хаагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”  сарын аяныг зохион байгуулж буй.  Аяны хүрээнд  дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Хууль зүйн хэлтсээс Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар сургалтыг  зохион байгууллаа.

Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 266 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын талаар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст  нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон онцгой үйл явдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон гал  үер ус , байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн гэнэтийн осол, хүн малын халдварт өвчний цагийн байдлын талаар хоног тутам шуурхай мэдээлж ажиллах  чиг үүргийг өглөө.