m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:10
100
Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад экологийн сургалт хийлээ

БОНХАЖЯ, Орон нутггийн хэвлэл мэдээллийн   холбоо хамтран орон нутгийн  хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад экологийн  мэдлэг олгох нэг өдрийн цогц сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн сонин, телевизийн 80 орчим удирдах ажилтнууд оролцож байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж хэлсэн үгэндээ Орон нутагт байгаль хамгаалах үйлсэд нүд, чих нь болж үзэл суртлын ажил хийдэг  хэвлэл мэдээллийн  байгууллагын төлөөллүүдтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлж, яамныхаа хэтийн зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар  мэдээлэл өглөө.

БОНХАЖ-ын яам 10 чиглэлд анхаарч ажиллаж байгаа талаар   сайд Д.Оюунхорол дуулгасан юм. Тэрээр эхлээд хот суурин газрын хөрсний бохирол анхаарах төвшинд хэдийнээ хүрсэнийг онцоллоо. Гэр хорооллын хөрсний бохирдол гэж олон жил ярьж ирсэн ч  өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй. Өнөөдөр хөрсний бохирдол гүнийн усыг бохирдуулах  хэмжээнд хүрч, энэ нь  эргээд хүн ардын эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлэх болсон талаар сайд сонордуулсан юм. Тиймээс бохирын асуудлаа амжилттайгаар шийдэж чадсан дэлхийн улс орны  туршлагыг  судалж, энэ чиглэлээр   төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөрсний бохирдлын гол эх үүсвэр гэр хорооллын нойлийг шинэчлэх цаг нь болсон гэлээ.

Орон нутгийн  хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад экологийн  мэдлэг олгох нэг өдрийн цогц сургалтыг зохион байгууллаа

Мөн тэрээр, аялал жуулчлал, модны хулгай, уул уурхай, хүрээлэн буй орчин гээд байгаль орчинд хамааралтай бүхий л сэдвээр мэдээлэл өгсөн юм. Цөлжилт эрчимтэй явагдаж, усны нөөц хомсдож байгаа нь  хүн  байгаль, эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж байгаатай салшгүй холбоотой.   Салбарын сайд болсноосоо хойш   хамгийн эхлээд хулгайн модтой тэмцэхэд анхаарч, мэргэжлийн байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүнд нийслэл рүү орж ирэх хулгайн мод багассан гэж хэлмээр байна. Мод ачсан машин бүрийг хулгайнх гэж ойлгож болохгүй учир гарал үүслийн тэмдэг тэмдэглэгээ тавих гэх мэт олон ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэлээ.