m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:22
63
Championship-ын оны шилдэг тоглогч тодорлоо

Премьер-лигт дэвших болзлоо хангаад буй "Мидлсбро"-гийн довтлогч, “Челси” клубээс зээлээр тоглож буй 21 настай англи залуу Патрик Бэмфорд оны шилдгээр тодорчээ. Тэрээр 37 тоглолтод 17 гоол оруулж багтаа дээд лигт дэвшихэд ихээхэн тус хүргэсэн байна. Дашрамд дурдахад ноднин жилийн Чампионшип-ын шилдэг тоглогчоор "Бернли" багийн довтлогч Данни Ингс тодорч байсан юм.

Тэрбээр "Үүнийг үгээр илэрхийлж чадахгүй нь. Би өөрийгөө нэр дэвшсэн байгааг мэдэхэд л таатай байсан төдийгүй одоо энэ шагналыг бариад зогсож байгаадаа үнэхээр баяртай байна. Би энэ шагналыг "Уотфорд" багийн ахлагч Трой Дини авах болов уу гэж таамаглаж байлаа. Тэрээр үнэхээр гайхалтай нэгэн улирлыг үдсэн гэдгийн хэлэх хэрэгтэй. Хэдий багтайгаа хожуу нэгдэж, эхний таван тоглолтыг өнжиж, дараа нь сэлгээнээс гарч, бага багаар боломжоо ашигласаар эцэст нь энэ шагналыг авч чадлаа. Миний хувьд гайхалтай нэгэн улирал өнгөрч байна" гэж "Боро"-гийн албан ёсны сайтад ярьсан байна.