m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:26
125
Тусламжийн цуваа зүүн аймгийг зорилоо

Гамшгаас хамгаалах  улсын  штабаас  гаргасан шийдвэрийн  дагуу   Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас  харьяа  байгууллагууд,  олон  улсын төсөл, хөтөлбөрийн газрууд,  хамаарах  хүнсний  үйлдвэрүүдээ  зүүн  аймгуудад  гарсан  хээрийн  түймрийн  аюулыг  багасгах,  хор  уршгийг  арилгах,  сэргээн  босгох  үйл  ажиллагаанд  зориулж  хандив,  тусламжийн  аян  зохион  байгуулж байгаа.

   Энэхүү аяны  хүрээнд цугласан  тусламжийг хүргэхээр Хүнс хөдөө аж ахуйн  сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өнөөдөр зүүн аймгийг зорилоо.

 Одоогийн  байдлаар  22.4 сая  төгрөгийн  хүнсний  бүтээгдэхүүн,  5.2  сая  төгрөгийн  тэжээл, 4.7  сая  төгрөгийн   малын  эм, 17.7 сая  төгрөгийн  бэлэн  мөнгө цугласан байна.   

 Сайд  Р.Бурмаа түймэр гарсан сумдад эдгээр тусламжийг хүргэж өгөхийн зэрэгцээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллана

Салбарын  яам түүний харьяа байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болсон  бол  тусламжийн  санаачилгыг үндэсний үйлдвэрлэгчид ихээхэн дэмжиж ажиллажээ.  Тухайлбал,  Улаанбаатар  хотоос  “Өгөөж  чихэр  боов” ХХК, “Өег” ХХК,  “Тэнгэрийн  хишиг” ХХК,  “Грийн  сити” ХХК,  “Баатрууд  тэнгэр” ХХК,   “Хүн  од” ХХК, “Мах  маркет”  ХХК,  “Монгол  эко  мах” ХХК,  “Хатан  сүйх  импекс” ХХК,  “Алейск  импекс” ХХК, “Дөрвөн  өлзий” ХХК, “Мон вурст”ХХК,  “Суман  гүн”ХХК,  “Улаанбаатар  гурил” ХХК,  “Од  групп”  ХХК,  “Орбит  комплекс” ХХК, “Өгөөж  чанар” ХХК,  “Витафит” ХХК,  “Баясах  фүүдс” ХХК, “Тэнгэр  плаза” ХХК, “Есөн  од  интернейшнл” ХХК, “Монгол  тамхи  со” ХХК,  Булган  аймгийн  “Хангайн  гурил” ХХК-ууд  нэгдээд  байна.

 Мөн малын эмийн худалдааны компаниуд хандив өргөсний зэрэгцээ Тогтвортой амьжиргаа, Хөдөө аж ахуй маркетинг, Азийн хөгжлийн банкны 9164 төсөл, малын эрүүл мэнд, Зах зээлийн бэлчээрийн удирдлага зэрэг төсөл, хөтөлбөрийн байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа буюу 3,45 сая төгрөгийг түймэрт нэрвэгдсэн сумдад илгээж байна.

       Сайд  Р.Бурмаа түймэр гарсан сумдад эдгээр тусламжийг хүргэж өгөхийн зэрэгцээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах юм байна.